Бог малын туурай халцарч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-29 23:01:01

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийндагуу  аймгийн  Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдад ажиллалаа.

Цэцэрлэг сумын нийт нутгаар 30-35-н см-ын цасан бүрхүүлтэй  их хэмжээний цас орсон учраас өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа гэнэ. Ялангуяа уулаараа хунгарлаж, хөрлөсөн газраа 40-45н см хүрч хатуурч ойрын өдрүүдэд өдөртөө 35-37 хэм шөнөдөө 42-45 хэм цочир хүйтэрч мал өвөлжилтийн байдал хүндэрч бод болон бог малын туурай халцарч байгааг орон нутгийн иргэд хэлж байлаа. Ажлын хэсгийнхэний иргэд малчидтай уулзсан уулзалтанд Эрдэнэт овоотын төмөр замын асуудал, 1-р багруу явахад зам маш хүнд машин тэрэг цасанд боогдсон байна зэрэг асуудлуудыг тавьж байлаа.

Дээрх санал хүсэлтийн дагуу Аймгийн Засаг дарга холбогдох хүмүүст нь үүрэг даалгаврыг өгч Цэцэрлэг сумын өвсний фондод 500 боодол өвс, тодорхой хэмжээний тэжээлийн хямд үнэ өртөгтэйгөөр хүргүүлж, 1-р багийн замын янзлах асуудлыг шийдэж ажиллахаа хэллээ. Энэ жил цэцэрлэг суманд мал тооллогын урьдчилсан дүнгээр 273496 толгой мал тоологдсон. Хүн амын хувьд нийт 1308 өрхтэй бөгөөд үүнээс малтай өрх 856 байна. Одоогоор малын хорогдол 4 төрөл дээр 846 толгой мал хорогдож мөн иргэд 45493 толгой малыг зориудаар нядалсан байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻