Хөвсгөлчүүд оны онцлох үйл явдлуудыг нэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-29 23:28:04

Хуучин он улиран одож шинэ он айлчлан ирж буй энэ үед Хөвсгөлчүүд 2016 оны онцлох 12 үйл явдлыг нэрлэж байна.

Үүнд Иргэдийнхээ итгэлийг хүлээж төрийн бодлого тогтвортой хэрэгжих боломж бүрдэв, Шинэ хэлбэр аргаар боловсруулагдсан “Хөгжлийн хөтөч 2016-2020” хөлөтбөр батлагдан хэрэгжиж эхэллээ,  мал сүргээ 6 төрөл дээр анх удаа өсгөж 5,0 сая давсан толгой малтай болов, аймгийн төв болон Мөрөн суманд 1 жилд хамгийн урт 9,8 км хатуу хучилттай авто болон явган хүний зам тавигдсан, нэг жилийн дотор Их-Уул сумын “Сэлэнгэ” мөрний Дөрөө хангинуур, Баянзүрх сумын “Дэлгэрмөрөн”-ий Бошлой хадны хөвдөг гүүрүүд ашиглалтад орж иргэд аюул, осолгүй зорчих боломжтой болов, Хөвсгөл нутгийн уугуул тамирчид параолимпоос хүрэл медаль хүртэж, олон улс, тив, дэохий, улсын аваргын тэмцээнээс олон медаль хүртсэнийг онцлов.

Мөн хоймор нутгийн уран бүтээлчдийн бүтээл Алунгоо эхийн сургаалийн тухай “Тэнгэр язгуур” түүхэн дуулалт, уран сайхны кино дэлгэцэнд гарсан,  Хөвсгөл нуур орчмын иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах 3.0 сая долларын төсөл хэрэгжиж эхлэв, 150 хүүхдийн 2 цэцэрлэгийг хувийн хэвшлийхэн өөрийн хөрөнгөөр 3 сарын дотор барьж ашиглалтад оруулсан, Мөрөн сумын нийтийн тээврийн үйлчилгээнд сурагчдын автобус үйлчилж эхэлсэн, Аймгийн Засаг даргын санаачлагаар алслагдсан багийн хүүхдүүдэд үнэгүй автобусны үйлчилгээ үзүүлж байгаа, анх удаа 1 жилд 9 авто машиныг эмнэлэгийн тусламж үйлчилгээнд гаргасан, тендер шалгаруулалтыг 100 хувь цахимжуулсан амжилтаараа улсдаа анхдагч аймаг болсон зэрэг үйл явдлыг энэ оны онцлох үйл явдлуудаар нэрлэлээ.

Б.Гантуяа

 

 

相关新闻