“Тэнгэр язгуур” дуулалт кино нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Ариг усны охин Алунгоо хатнаа дэлгэцэнд мөнхөлсөн “Тэнгэр язгуур” анхны дуулалт киноныхkk нээлтийг хийлээ.
Хөвсгөл нутгийн онгон дагшин байгаль, Хэнтийн түүхэн газруудад киноны зураг авалт болсон бөгөөд 8-10-р зууны үйл явдлыг уран сайхны аргаар илэрхийлжээ.
Монголын нууц товчоо тэргүүтэй түүхэн сурвалжууд дээр тулгуурлан зохиолыг бичсэн ба түүхийн үнэнийг уран сайхны сонирхолтой шийдлээр илэрхийлж Монголчуудын эв нэгдэлийн үзэл санааг нэн тодоор гаргаж өгсөнөөрөө тусбүтээл онцлог болжээ.
Өдгөө домогт хатны унасан газар шороо болох Хөвсгөл нутаг, нутгийн уран бүтээлчид болоод, эрдэмтэн судлаачид, эв эеийн сургаалийг эрхэмлэгч хүмүүс нэгдэн “Тэнгэр язгуур” нэрийн доор бүтээлээ төрүүлсэн ажээ.
Б.Гантуяа