Төв аймгийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-30 18:49:08
Yesukheitumur Tumurbaatar

 

Төв аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 28-аас ирэх оны нэгдүгээр сарын хоёрны өдөр хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдалд нэг ээлжинд найм, нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Мөн техник хэрэгслийн хувьд гал унтраах тусгай зориулалтын гурван авто машин, хөдөө орон нутагт туулах чадвар сайтай гурван авто машин бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай үед нэг ээлжиндээ есөн хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх аврах салбар анги гарч ажиллаж байна.

Иргэд албан байгууллагад урьдчилан сэргийлэх чиглэлээр объектын гал түймэр, протехникийн хэрэгсэлтэй харьцахдаа зөв зааврын дагуу харьцах, санамсар болгоомжгүй гал алдах зэрэгт илүү сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна гэж Төв аймгийн Онцгой байдлын газрын Сургалт сурталчилгаа, урьдчилсан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэчулуун онцолсон юм.

Мөн энэ сарын 30-ны байдлаар ноцтой гамшиг осол гарч албан хаагчид ажилласан зүйл байхгүй байгаа бөгөөд Төв аймгийн TBS телевиз болон Улаабаатар хотын ТВ5 телевизүүдтэй хамтран урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг шуурхай дамжуулж ажиллаж байна. 

Т.Есүхэйтөмөр

相关新闻