Нийслэлийн шуурхай мэдээллийн утас ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-12-31 12:28:04

Шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэлийн иргэд хэрэгцээт мэдээлэл болон дуудлагыг Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005 дугаарын утсаар харилцаж, тухайн асуудлыг хариуцаж буй хариуцлагатай жижүүртэй холбогдох боломжтой.

Тухайлбал, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот тохижилтын газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга нар хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

相关新闻