“Шилдэг цом” урлах уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-01-03 17:34:31

“Монгол кино хөгжүүлэх сан”-гаас санаачлан 2016 оны шилдэг кино, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах ёслолыг анх удаа зохион байгуулна.

Хамгийн өндөр шагналтай, чадварлаг уран бүтээлчдийг шалгаруулах энэхүү ёслолын цомын загварыг шалгаруулах уралдаан зарлалаа.  

Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд  дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү арга хэмжээний “Шилдэг цом”-ыг урлах уралдааны шагналын сан нэг сая төгрөг байх юм.

Уралдаанд оролцох бүтээлийн загвар зураг, эскиз болон холбогдох мэдээллийг  oyunaa@urgoo.mn,  suvdaa@urgoo.mn  хаягаар ирэх сарын 01-нийг хүртэл хүлээн авах аж.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99104180, 91001521 дугаараас лавлах боломжтой.

Ж.Болор

相关新闻