"Single ladies-2" энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2015-10-15 16:59:57

Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл "Single ladies-2" энэ сарын 17-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.

Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг нь хийсэн байна. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн, "Маск" продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Түүнчлэн зохиолч А.Миеэгомбо, найруулагч, продюсерээр нь жүжигчин Г.Ундармаа ажилласан аж. 

Киноны тухайд ганц бие бүсгүйчүүдийн адал явдал энэ удаа санаанд оромгүй зүйлсээр дүүрэн эхэлнэ. Гэнэн томоогүй ч гэнэтийн явдлаар бэлэг барих дуртай Гэрэлцэцэгийн "аюултай" дурлал, сайхан бүсгүй Сарангуагийн ээлжит паянгуудаас гадна сайхан сэтгэл, гэнэн итгэмтгийгээсээ болж үргэлж асуудалд өртөж байдаг Ариунсанаа мөрөөдлийн ханхүүтэйгээ огтын санаандгүй байдлаар таарч, үүнийгээ анзаарахгүй явааг энэ ангиас үзэх боломжтой. Гэвч явж явж тэдний энэ үйлийн үртэй учрал, огцом эргэлтүүд нэг л хүн дээр огтлолцож таардаг нь “Бумтан” хочит Сэргэлэн байх нь тэр. Тэдний сэтгэлийг булаах дэгжин эр Сэргэлэнгийн нууц юу байсан бэ гэдгийг киноноос олж үзээрэй.

相关新闻