Хөвсгөлийн 17 сум малаа таван төрөл дээр нь өсгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-05 21:22:58

Хөвсгөл аймгийн Статистикийн газраас мал тооллогын дүнг эцсийн байдлаар танилцуулав. Тус аймаг мал тооллогын дүнгээр 2016 онд бүгд 5089196 мал, үүнээс тэмээ 2097, адуу 223380, үхэр 436634, хонь 2489188, ямаа 1937897-г тус тус тоолуулжээ.

Хоймор нутгийн малчид 2015 оноос бүх малаа 15,7 хувиар өсгөсөн ба 17 сум малаа таван төрөл дээр нь өсгөжээ. Мал аж ахуйн салбарын өсөлт нь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, тус салбарын орлогын хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл болж байгааг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Э.Эрдэнэцэцэг онцлон тэмдэглэж байлаа.

Б.Гантуяа 

相关新闻