6000 боодол өвсийг сум дундын фондод хүргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн 18 сумыг цагаан зудтай 6 сумыг зудархуу байгаагаас цагаан зудтай өвөлжилт хүндэрч болзошгүй сум дундын өвсний фондод аймгийн нөөцөөс 6000 боодол өвсийг хүргүүлээд байна.
Тухайлбал Улаан-Уул сумын фондод 2000 боодол, Шинэ-Идэр сумын фондод 2000 боодол, Цэцэрлэг сумын фондод 1920 боодол өвсийг хүргүүлжээ. Өнөөдрийн байдлаар малчид иргэд бэлтгэсэн өвснийхөө 30-40 хувийг зарцуулсан бөгөөд байран тэжээлд 276 мянган мал, нэмэгдэл тэжээлд 853 мянга 700 гаруй мал орсон цаашид нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
Б.Гантуяа