Завханд бэлгийн замын өвчлөл буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-06 01:57:16

Завханд жил бүр бэлгийн замын өвчлөл нэмэгдэж байгаа учраас иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

ДОХ-БЗХӨ-ний талаар иргэдэд зөвлөгөө өгч, сайн дурын шинжилгээ авах Энэрэл төв аймгийн төв Улиастай хотод байгуулагдаад найман жил болж байна. Анх байгуулагдахад иргэд сайн дураараа ирэх нь тун ховор байсан бол сүүлийн үед энэ төвд хандах иргэдийн тоо эрс ихэсчээ. БЗХӨ-нийг эрт оношлох, нөхөн үржихүйн насны иргэдэд зөв мэдээлэл мэдлэг олгож, эрүүл ирээдүйг бий болгоход анхааран ажилладаг тус төвд  зөвлөх, их эмч, бага эмч гэсэн гурван хүн ажиллаж байна. Энэ төвд жилд дунджаар 5-7 мянган иргэн хандаж байгаагийн дийлэнх нь ямар нэг халдварт өвчинтэй байдаг байна.

Өнгөрсөн жил халдварт өвчний 40 орчим хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлжээ. Өнгөрсөн онд БЗХӨ-өөр ялангуяа  заг хүйтэн, мөөгөнцөр, тэмбүү өвчнөөр өвчлөгсдийн 70 орчим хувь нь эмнэлэгт хандсан байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻