Худалдан авах ажиллагааны мэдээлэл хүртээмж муутай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-06 01:58:29

Завханы “ЗА БАГАНА ТББ” орон нутаг дахь худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, явц зэрэгт судалгааг өнгөрсөн жил төслийн шугамаар хийжээ.

Судалгаагаар Завхан аймгийн хувьд мэдээллийн шуурхай, ил тод байдал нэн хангалтгүй гарсан байна. Учир нь аймгийн хэмжээнд зар сонин байдаггүй, айлуудын ихэнх хувь нь DDH буюу сансрын антенаар телевизээ хүлээн авч үздэг, интернетийн хүртээмж бага байгаа зэрэг шалтгаануудын үүднээс тендэрийн талаарх мэдээллийн хүртээмж муу байна. Иймээс тендэр зарлагдахад оролцогчид, санал хүргүүлэгчид хангалтгүй хэмжээнд байна гэж үзэж байгаа ажээ. Тухайлбал, орон нутгийн төсвийн хөрөнгөөр мэдээллийн системийг сайжруулах, сонин хэвлэл олон нийтэд түгээх, орон нутгийн телевизийн сувгийг  кабель ба DDH буюу сансрын антениар телевизээ хүлээн авч үздэг болгох үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээг авч ажиллаж болох юм.

Түүнчлэн  иргэдийн хяналт тавих боломжийг хангах үүднээс мөн л мэдээллийн тогтолцоо, хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөмж гаргажээ.   

Б.Мягмарсүрэн

相关新闻