Англи хэлний чадвар хөгжүүлэх сургалтыг сар бүр хийж хэвшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт “Англи хэлний үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын гадаад хэлний багш, суралцагчид, төрийн албан хаагчдын англи хэлний чадварыг хөгжүүлэх сургалтыг сар бүр хийж хэвшээд байна.
Энэхүү сургалтыг Завхан аймагт ажиллаж буй Энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж монгол англи багш нар хичээлээ зэрэг зааж байгаагаараа онцлогтой болж байна.
Сургалтанд англи хэлний багш 165, 5-11-р ангийн 300 гаруй суралцагчид, төрийн 300 гаруй албан хаагчид хамрагдсан байна. Энэхүү цуврал сургалт эцэг эхчүүдэд ихэд таалагдсан бололтой дараа дараагийн шатны сургалтыг даруйхан нэгдсэн журмаар хийх хүсэлтэй байгаагаа аймгийн Боловсролын газар дуулгажээ.
Дашрамд энэ хөтөлбөрийн хүрээнд гадаадын их сургуульд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний дөрвөн багш мэргэжлээ дээшлүүлээд ирсэн байна.
Б.Мягмарсүрэн