"Нийтийн монгол бөх"-ийн барилдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод сумын үндэсний бөхийн холбоо, "Манзуширийн хүчтэн" дэвжээнээс энэ сарын найманд үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Зуунмод сумын ИТХ-тай хамтран “Нийтийн Монгол бөх”-ийн уламжлалт дөрөв дэх удаагийн барилдааныг зохион байгуулж байна.
Уламжлалт барилдаанд Төв аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Төв чандмань дулааны эрчим хүчний газар, нисэх онгоцны буудал, 016-р бригад болон Төв аймгийн 27 сумдын дунд нээлттэй зарласан бөгөөд Хүмүүн Цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгуулагдсан юм. Барилдаан Монголын үндэсний бөхийн холбооноос батлагдсан тусгай дүрмийн шаардлага хангасан нийт 29 бөх зодоглосон байна
Барилдаанд Төв аймгийн Сүмбэр сумын харьяат нисэх буудлын жолооч Ганболдын Уранбаяр түрүүлсэн бол ОБГ-ын ажилтан Амраагийн Бэх-очир үзүүрлэж, Баянцагаан сумын малчин Төмөрхуягийн Зандраабайдий удаах байранд орсноор тэмцээн өндөрлөлөө.
“Нийтийн монгол бөх”-ийн барилдаанаар шинэ залуу бөхчүүдийг төрөн гаргахаас гадна монгол эрсийн эд хавийг тэнцүүлж нутаг орныхоо данстай аваргын залгамж халааг бэлтгэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.
Т.Есүхэйтөмөр