Г.Мандахнаранд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-10 02:10:57
Yesukheitumur Tumurbaatar

Монгол Улсын гавъяат тамирчин Г.Мандахнаран Олон улсын Арбитрын шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд нь зориулж Төв аймгийн удирдлагууд санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Монгол Улсын гавъяат тамирчин Г.Мандахнаран “Риогийн олимп”-ийн маргаанаа Олон улсын спортын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаад байгаа юм. Харин Төв аймгийн нутгийн удирдлагуудын зүгээс санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байгаа бөгөөд энэ дэмжлэгээ түүний эхнэр Б.Ууганцэцэгт хүлээлгэн өглөө.

Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл энэ сарын 7-ны өдөр эхэлсэн 2017 оны улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд нь амжилт хүсэхийн зэрэгцээ цаашид олимпийн хос медальтан болохыг хүсэн ерөөсөн юм.

Дашрамд дурдахад, Рио 2016 олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдаж буй МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдаж 7:6 онооны харьцаагаар манай бөх ялсан ч сүүлийн секундэд шүүгчдийн шийдвэрээр Узбекстаны бөхөд сүүлийн оноог өгч, Ихтиёр Нобрузов хүрэл медаль хүртсэн. Харин Г.Мандахнарангийн хувьд сүүлийн секундэд дэвжээ тойрч гүйсэн хэмээн шүүгч үзсэнээр тэрээр харамсалтайгаар ялагдал хүлээсэн юм. Тухайн үед дэлхий даяар энэхүү барилдааныг үзэж байсан спорт сонирхогчид луйвар хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

相关新闻