230 орчим залуус дайчилгаанд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Жаргалант суманд гамшгийн эсрэг бэлэн байдал зарласантай холбоотойгоор 230 орчим иргэн айл өрх усанд автахаас урьдчилан сэргийлэх ажлын дайчилгаанд ажиллаж байна.
Жаргалант суманд хүйтрэлт явагдсаны улмаас мөстөлт нэмэгдэж Хөнжилын гол, Мааньт гол орчмын гэр хороолол шар усны үерт автаж 10 орчим айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна. Хэрвээ энэ байдлаар усны түвшин нэмэгдэх юм бол цаашлаад Галт, Шинэ-Идэр, Завханы Их-Уул гэсэн 4 сумыг хангадаг дэд станц усанд автаж болзошгүй байдалтайг байгаа учраас ийнхүү сумын хэмжээнд бэлэн байдал зарлаад байгаа ажээ.
Б.Гантуяа