“Хөвсгөл брэнд” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМонгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласны хүрээнд Хөвсгөл аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс орон нутгийнхаа чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Хөвсгөл брэнд " сэтгүүлийг бэлтгэн хоёр дахь дугаарыг гаргалаа.
Тус сэтгүүл нь “Хөвсгөлчүүд хэрэглэгчдээ дээдэлж чанарыг хамтдаа бүтээнэ” уриатай бөгөөд аялал жуулчлалын бүс нутаг болсон хоймор нутгийг зорьсон гадна дотны аялагч, жуулчид орон нутгийн брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэнэ.
"Хөвсгөл брэнд" сэтгүүлийн хоёр дахь дугаарт Хөвсгөл цай, Тэс гүн компани, Хөвсгөл-Алтан дуулга, Дулаан сөөхий, Хангайн хишиг зэрэг хэрэглэгчийн талархал хүлээсэн үйлдвэр үйлчилгээг нэвтрүүлсэн 20 гаруй хамт олны ажил үйлчилгээг танилцуулжээ.
Тус сэтгүүлийн анхных нь өнгөрсөн оны 7 дугаар сард гарчээ.
Б.Гантуяа