Аж ахуйн нэгж байгууллагуудад туслагч компани байгуулагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-11 22:47:16

Завханд жижиг аж ахуйн нэгж, бизнес эрхэлж байгаа иргэдэд  татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилготой компани байгуулагджээ.

Тус аймагт шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэд нь татвар санхүү, нягтлан бодох бүртгэлийн  хууль тогтоомжийг сайн судлаагүйгээс тайлангаа буруу зөрүү гаргаж, цаашдаа татварын хяналт шалгалтад бүдэрч торгууль, алданги, нөхөн төлбөр тавигдаж эрсдэлд орох нь элбэг байдаг байна. Тусламж авах гэсэн ч энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани байдаггүй байжээ. Тиймээс олон жил татвар, нягтлан бодох бүртгэлээр ажилласан туршлагатай тэтгэвэрт суугаа ахмадууд нийлж зөвлөгөө өгдөг компани байгуулжээ.

Тус компани байгуулагдсанаасаа хойш жилийн хугацаанд 150 аж ахуйн нэгж байгууллага иргэдэд татвар санхүүгийн талаар бүх төрлийн зөвлөгөө өгчээ. Мөн 34 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид татвар, санхүүгийн тайлан болон татварын бүх төрлийн тайланг гаргаж өгчээ. Түүнчлэн гаргасан тайлангуудыг цахим санд оруулж ААН шинээр үүсгэн байгуулах баримт бичгийг бүрдүүлж, тамга тэмдгийг захиалж өгч тусалдаг байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻