Японы кино өдрүүдэд ирэх долоо хоногт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2017-01-12 18:12:06

Японы Элчин сайдын яам, Япон сангаас зохион байгуулж буй арав дахь удаагийн "Япон киноны өдрүүд" Улаанбаатар хотноо энэ сарын 18-нд алдарт найруулагч Макото Шинкайн "Үгсийн цэцэрлэгт" хүүхэлдэйн киногоор нээлтээ хийнэ.

Энэ жилийн өдөрлөгийн онцлог нь тус улсын хүнс үйлдвэрлэлийн салбарыг голчилсон байна. Өөрөөр хэлбэл, киногоор дамжуулан япон хоолны соёлтой монгол үзэгчдийг танилцуулахыг зорьжээ.

Кино өдрүүдийн хүрээнд нийт 6 киног манай үзэгчдийн хүртээл болгоно. Тодруулбал, "Үгсийн цэцэрлэгт" хэмээх 2013 онд бүтээсэн, нарийн мэдрэмж бүхий хүүхэлдэйн киноноос гадна "КАРА АГЭ USA", "Үүргийн гэгээ", "Яндашгүй далай",  "Мөнгөн халбага", "Усан үзэмийн нулимс" гэсэн кинонууд гурван өдрийн турш "Тэнгис" кинотеарт гарах юм.

Тухайлбал, "Яндашгүй далай" бүтээлд далайн эргийн төрөлх хотдоо өөрсдийн хүссэн амьдралыг бүтээхээр эрэлхийлж буй хоёр бүсгүйн нэгэн зуны түүхийг өгүүлдэг. Харин "Мөнгөн халбага" кинонд Хоккайдод байх ХАА-н нэгэн ахлах сургуулийн сурагчид фермд дадлага хийх бөгөөд ажлын хүнд хэцүүд суралцахын хажуугаар хэрхэн хатуужиж өсч торниж байгааг сонирхолтойгоор дүрсэлжээ.

Өдөрлөгийн хүрээнд гарах кинонууд нь үнэ төлбөргүй.

Б.Гаваа

相关新闻