Зураач М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” бүтээлээ Төрийн ордонд зална
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМУЭ-ийн Хорооны гишүүн, залуу зураач М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд нээхээр бэлтгэж байна.
“Сэтгэлийн хээ” бол түүний бие даасан гурав дахь үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд Монголын үндэсний уламжлалт хээ угалзыг дүрсэлсэн модерн, абстракт 30 гаруй бүтээлээ толилуулна. М.Ган-Очир нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн. БНСУ, Япон, ХБНГУ-ын уран зургийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байсан авьяаслаг, ирээдүйтэй зураач юм.
Ж.Батсайхан