Хариуцлага хамтын ажиллагааны жил болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг 2017 оныг “Хариуцлага хамтын ажиллагааны жил” болгон зарлав. Энэ хүрээнд сумын Засаг дарга, хэлтэс агентлагийн дарга нарын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв, санхүүгийн байдал, цаашдын төлөв, сум орон нутагт анхаарах асуудал болон цаг үеийн ажлын талаар аймгийн Засаг даргын тамгын газрын бодлогын хэлтсүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр аймгийн ИТХ-ийн дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд нар оролцож энэ онд хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудлаар сум, орон нутагт ямар чиглэлийг хэрэгжүүлж хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ. Мөн хэлтэс агентлагийн дарга болон сумын Засаг дарга нартай хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа. Сумын Засаг дарга нарын ажлыг дүгнэхдээ ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлсэн, хэрхэн засаглаж чадсан, хэрхэн хэмнэж ажилласан зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэх бөгөөд орон нутагтаа тодорхой ажил хийж үр дүнд хүрч чадаагүй бол хариуцлага тооцно гэдгийг аймгийн удирдлагууд анхааруулж байлаа.
Б.Гантуяа