Хөвсгөлд 44 градус хүртэл хүйтрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-18 21:13:27

Хөвсгөл аймгийн нийт нутгаар 0-29 см цастай байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч энэ сарын 17-18 нд шилжих шөнө Рэнчинлхүмбэ суманд 44 гардус хүртэл хүйтэрчээ.

Дархадын хотгороор хүйтний эрч чангарч байгаа төдийгүй хамгийн зузаан цасан бүрхүүл Рэнчинлхүмбэ сумын нутагт 29 см цастай, Цагааннуурт 23 см, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг сум 20 см цасан бүрхүүлтэй гуул жалгандаа цас илүү зузаарч, нягтаршсан байгаа гэнэ.

Цас ихтэй хүйтэрч байгаан улмаас Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумын зарим малчид Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр зэрэг хөрш зэргэлдээх сумуудад отроор өвөлжиж байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻