Хөвсгөлд 3000 орчим мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн 11 сум зудтай, 7 сум зудархуу байгаа ба өнгөрсөн оны 11 болон 12 сард зарим сумдад малын хорогдол нэмэгдэж өнөөдрийн байдлаар 16 суманд 3000 орчим мал хорогджээ.
Мөн тэжээлд орж буй малын тоо нэмэгдэж байран тэжээлд 294 мянган толгой мал, нэмэгдэл тэжээлд 735 мянган толгой мал оржээ. Малын хорогдол Цэцэрлэг суманд хамгийн их буюу 700 гаруй толгой, Арбулаг, Төмөрбулаг, Галт, Бүрэнтогтох, Шинэ-Идэр суманд хорогдол бусад сумаас илүү байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар 14 сумын 701 өрхийн 2162 хүн, 257,1 мянган толгой мал отроор яваа аж. Малчид өөрсдийн бэлтгэсэн өвсний 40 хувийг зарцуулсан бөгөөд Улсын Онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн 18 суманд 360 тн өвсийг үнэгүй, 360 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор болсон байна.
Б.Гантуяа