Өсвөрийн шатарчид улсын аваргаас мөнгөн медальтай ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-25 14:24:12

Улаанбаатар хотноо зохиогдсон өсвөрийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Сэлэнгийн “Орон нутаг” баг мөнгөн медальтай ирлээ.

Энэхүү Улсын аваргын тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс шигшигдэж шалгарсан нийт 808 шатарчид оролцсон байна. Өсвөрийн шатарчдын авхаалж, самбаа, оюун ухааны их өрсөлдөөн болсон тус тэмцээнээс Сэлэнгэ аймгийн баг 2-р байр “Орон нутаг”  шалгарч мөнгөн медаль, цомын эзэд болжээ. Эл хүндэт шагналын эздээр охидын 8 насанд Д.Цэлмүүн 3-р байр, 12 насанд В.Амин-Эрдэнэ 4-р байр, 16 насанд Т.Номиндалай 4-р байр, 18 насанд Б.Эрдэнэхөлөг 2-р байрт шалгарч тодорсон байна. Ө.Бат-Очир дасгалжуулагчтай Сэлэнгийн тамирчид 29-үүлээ оролцсон бөгөөд маш сайн тоглож, 4.5-аас дээш буюу 50 хувиас давсан амжилтыг үзүүлжээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻