Сар шинийн баяраар орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжихийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМонголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хөвсгөл аймаг дахь салбараас сар шинийн баяр болж буйтай холбогдуулан орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж “Хөвсгөл цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.
Үзэсгэлэн худалдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сум болон орон нутгийн малчид, үйлдвэрлэгчид, болон аж ахуйн нэгж, байгууллагууд сүү цагаан идээ, тавгийн ул боов, монгол дээл, гутал, цүнх, хэтэвч, бүс, малгай зэрэг эх орны бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдах аж. Мөн энэ үеэр азтай хэрэглэгчийг тодруулж тавгийн идээ, орон нутгийн брэнд бүтээгдэхүүний дээжээс гардуулах ажээ.
Б.Гантуяа