“Нийгмийн эрүүл мэнд-хариуцлага хамтын ажиллагааны жил”-ийн нээлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэнд-хариуцлага хамтын ажиллагааны жил” болгон зарлаж нэрлэсэн жилийн нээлтээ хийв.
Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн газартай хамтран ажилладаг албан байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага орон нутгийн удирдлагууд ирж оролцсон бол орон нутгийн 23 сумын эмч мэргэжилтэн, өрхийн эмнэлэгийн эмч нар онлайнаар оролцлоо. Нэрлэсэн жилийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд салбар дундын оролцоонд тулгуурлан эрүүл мэндийг дэмжих бөгөөд иргэний зөв мэдлэг хариуцлага нь эрүүл гэр бүлийг төлөвшүүлнэ гэж үзэж байгаа гэнэ.
Хамгийн гол нь эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд цаг алдалгүй түргэн шуурхай үйлчилж хариуцлагатай байх нь чухал гэдгийг онцолж “Нийгийн эрүүл мэнд-хариуцлага хамтын ажиллагааны жил”-ийн хүрээнд 4 зорилт, 41 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана гэдгийг ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр хэлж байв.
Тус аймгийн хэмжээнд 1500 эмнэлгийн албан хаагчид ажиллаж байгаагийн дотор 234 эмч, 335 сувилагч, 415 тусгай мэргэжилтэн байдаг ажээ.
Б.Гантуяа