"Айст Монголиа" телевизийн хамт олон Гранпри шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын эцсийн шалгаруулалт шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Гала тоглолт өнгөрөгч амралтын өдрөөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа болж, шилдгийн шилдгүүдийг тодрууллаа.
Энэ жилийн наадам багийн мэндчилгээ, дуу, уран уншлага, бүжиг, хөгжим, ардын урлаг гэсэн төрөлд шилдгүүдээ тодруулсан юм. Гала тоглолтын үеэр шилдэг оролцогчдоос шилдгийн шилдгийг болон Гранпри шагналын эздийг шалгаруулав.
Дууны төрөлд тэргүүн байранд “Айст Монголия" телевиз н.Лхагвадорж, удаах байрт "Эх орон" телевиз н.Ариунболд, гуравдугаар байранд МҮОНТ н.Батбаатар нар тус тус шалгарлаа. Бүжгийн төрөлд "Шуурхай зар" сонины хамтлаг бүжиг, "Айст Монголия" телевиз н.Дөлгөөн, Өвөрхангай аймгийн цэнгээнт бүжгийн хамтлаг шилдгээр тодров.
Хөгжмийн төрөлд "Айст Монголиа" телевиз н.Мөнхбаяр, "Шуурхайн.мн" н.Отгонтогтох, MNC телевиз н.Ариунгэрэл, Уран уншлагын төрөлд МҮОНРТ н.Сайнтод, MNC телевиз н.Сувд, "Айст Монголиа" хамтлаг тус тус шалгарлаа.
Ардын урлагийн төрөлд МҮОНРТ н.Мөнхбат, Говьсүмбэр аймгийн оролцогч н.Болдбаатар, "Өнөөдөр" сонин н.Ганчимэг нар тус тус шалгарсан бол Багийн мэндчилгээний төрөлд "Шуурхай зар" сонин, Like HD телевиз, н.Удвал нар эхний байр эзлэв.
"Гранпри” шагналын эзнээр "Айст Монголиа" телевизийн хамт олон шалгарч БСШУ-ы сайдын нэрэмжит шагнал, Алтан цом 500 мянган төгрөгөөр шагнууллаа.
Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар МСНЭ, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, НСУГ, БСШУЯ, НУБЧ, МОСАХ, "Практикал даатгал", "Дархан минж", "Голден жем", "Витафит групп", "Андра агентлаг", "Уран гоёл", "Мөнгөн ганзай", "News portal" зэрэг байгууллага хамтран ажиллав.
Ж.Болор