Насан туршийн боловсролын төвд суралцагчдын тоо нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-02 22:52:15

Хөвсгөл аймагт Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харъяа Насан туршийн боловсролын үндэсний төв 2012 оноос бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус төвд суралцах сонирхолтой сурагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 126 сурагчид танхимын болоод зайны сургалтаар суурь боловсрол эзэмшиж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс хоцрогдсон сурах боломж олдоогүй хүмүүст боловсрол олгох зорилготой нас хязгаарлахгүй хамгийн доод тал нь 10-аас дээш насны бүх хүмүүсийг хүлээн авч хоцрогдол арилгаж суурь боловсрол олгож байгаа гэнэ. Мөн суралцагч хүүхдүүдэд амьдрах ухааны хичээл орж өөрсдийн гараар эсгий урлал, шүрэн урлал, наамал зэргийг хийж урлан бүтээлийн үзэсгэлэн гаргаж шинэ жилийн баяраар шилдэг бүтээлийг тодруулдаг уламжлал тогтжээ.

Суралцахаар ирсэн хүмүүсээс түвшин тогтоох шалгалт авч холимог бүлгээр бага, дунд гэсэн 2 ангид  хичээл ордог, ерөнхий боловсролын сургуулиудад  үздэг мэргэжлийн бүх хичээлийг үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд суралцах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻