Мэдээлэл нь баталгаажсан иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр шилжүүлж дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭМонголбанкнаас энэ сарын 01-03-нд 461 мянга 865 иргэнд 33.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийсэн талаар өнөөдөр Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга Л.Зориг мэдээлэв.
Өнгөрсөн оны 01-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд www.ebarimt.mn цахим хуудсанд 620 мянга 409 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 482 мянга 587 нь овог нэр, данс, банкны мэдээлэл, регистрийн дугаараа бүрэн оруулж, 34.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авах эрх үүссэн. Өнгөрөгч баасан гарагт 33.8 тэрбум төгрөг буцаан олгосон бол өнөөдөр 20 мянга 722 иргэний дансанд 700 сая төгрөг шилжүүлэх аж. Ингэснээр мэдээллээ баталгаажуулсан иргэдийн буцаан олголт дуусах юм” хэмээн мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “www.ebarimt.mn цахим хуудсанд мэдээллээ бүрэн баталгаажуулаагүй 137 мянга 822 иргэн байна. Эдгээр хүмүүс энэ сарын 15-ны дотор овог нэр, банк, дансны дугаар болон регистрийн дугаараа оруулснаар нийт нэг тэрбум төгрөг буцаан авах юм. Түүнчлэн өнгөрсөн оны 01 сараас хойш 19 удаа сугалаа зохион байгуулж, нийт 3.6 тэрбум төгрөгийн азтан тодорсон. Энэхүү мөнгийг бүрэн шилжлүүлсэн” гэлээ.
НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр 2708 татвар төлөгч шинээр бүртгүүлсэн байна. Мөн 2016 онд ахуйн нэгжүүд нь 553.2 тэрбум төгрөгийн НӨАТ төлөлт 2015 оныхоос даруй 70 тэрбумаар их байгаа юм.
Ч.Ариунболд