Өвөлжилт хүндэрсэн малчдад өвс тэжээлийг хүргэж өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн 11 сум зудтай, 7 сум зудархуу нийт 18 суманд өвөлжилт хүндэрсэн байгаа гэсэн дүгнэлтийг Улсын Онцгой комиссоос өгч 360 тн өвсийг үнэгүй, 360 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгосон байна.
Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ренчинлхүмбэ сумаас сонгогдсон төлөөлөгч О.Бадраа тойрогтоо ажиллаж малчдад аймгийн Онцгой байдлын газраас хуваарилсан өвс тэжээлийг хүргэж өгчээ.
Ренчинлхүмбэ сумын нутагт өнгөрсөн оны 10 сараас эхлэн цас орж дулааран хайлж мөстсөн үед дахин цас орж ихэнх нутгаар цас ихтэй ба нэг, хоёр, 5-р багийн нутагт өвөлжилт хүндэрч хонь, ямаа болон бог мал хорогдож эхэлжээ.
Цаашид цас нэмж орвол Ренчинлхүмбэ сумын Хорон болон Ёлтод өвөлжиж байгаа айлуудын хувьд малаа бэлчээхэд хүндрэлтэй болох асуудал үүсч байгааг малчид хэлж байлаа.
Б.Гантуяа