Ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-07 15:21:42

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг билгийн улирлын “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ.

Тус аймагт 90 ба түүнээс дээш настай 63 ахмад аж төрж байгаа бөгөөд тэдэнд аймгийн удирдлага сар шинийн бэлэг гардуулах аж.

Бугат сумын иргэн Даржаагийн Чимэд, Хангал сумын иргэн Төмөрбатын Дэмчигдулам, Хутаг-Өндөр сумын иргэн Дэндэвийн Санжаажав нар 100-гаас дээш наслан энх тунх байна.

М.Батжаргал

相关新闻