Номын баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 16:37:24

Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлж буй "Ном" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлын үр дүн, арга туршлагыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Номын баяр”-ыг сургууль, цэцэрлэгийн багш сурагчид, номын санчдыг оролцуулан тэмдэглэлээ.

Энэ үеэр “Ном дотор зам бий” илтгэлийн хэлэлцүүлэг, ”Миний хайртай зохиолч”-ийн уран бүтээлийн өдөрлөгөөс шалгарсан зохиолын үзүүлбэрт шагнал гардуулан, шилдэг номын дээжээс сумдын номын сангуудад өгч, хүүхдийн танин мэдэхүйн болон зурагт номын үзэсгэлэн, шинэ номын болон Өмнөговь аймгийн зохиолчдын үзэсгэлэн гаргаж, шинэ хуучин номын худалдаа солилцоо, номын баярт оролцогчдын дунд АХА тэмцээнийг зохион байгуулсан. Мөн энэ үеэр номын сангийн шилдэг уншигчаар Бадамсүрэн, номын элчээр Цагдаагийн ахмад сэтгэлзүйч Г.Цолмон шалгарсан бол “Ном дотор зам бий” илтгэл хэлэлцүүлэгийн тэргүүн байрыг Улсын тэргүүний 3-р сургуулийн 11а ангийн сурагч Ө.Сүрэнцэцэг эзлэн шагналаа гардан авлаа.

Тэрчлэн номын баяраар сургуулийн өмнөх насны хүүхдийг ном унших арга зүйд сургаж буй сайн туршлагатай 24-р цэцэрлэгийг шагнасан байна.

Өмнөговь аймаг С.Сумьяа

相关新闻