Монголбанкны ажилтнууд малчдад 46.8 сая төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨвөлжилт хүндэрч, зудтай байгаа аймгуудын малчдад Монголбанкны ажилтан, албан хаагчид цалингаасаа хуримтлал үүсгэн, 46.8 сая төгрөгийг хандивласныг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд хүлээлгэн өглөө.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр “Бичин жилийн зуд хүмүүсийн ярьдагаар энэ жил амаргүй өвөл болж байна. Тиймээс хүнд хэцүү үед малчиддаа сэтгэлийн болон эд материалын дэмжлэгийг манай хамт олон цалингаасаа хуримтлал үүсгэн илгээж байна. Бидний өчүүхэн сэтгэлийн дэм байгалийн шалгуурыг даван гарахад тус нэмэр болох болов уу гэж найдаж байна” гэв.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хөдөө орон нутагт өвөлжилт хүндрэлтэй байгааг дурдаад, Монголбанкны ажилтнуудын ирүүлсэн тусламжийг малчдад оновчтой хуваарилах зорилгоор Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсаныг уламжиллаа.