Монголбанк 2481.91 төгрөгийн  ханшаар 9 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-09 17:40:43

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар  Монголбанк 2481.91 төгрөгийн  ханшаар 9 сая ам.доллар нийлүүллээ.

Банкууд 2480.61 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 27.9 сая ам.доллар худалдан авах, 359.25 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 90.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.

Харин своп, форвард арилжаагаар банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанл ирсэн своп хэлцлийн саналыг биелүүлсэнгүй.

 Өнөөдрийн Төвбанкны зарласан ханшаар ам.доллар 2481 төгрөг 61 мөнгөтэй тэнцэж байна.

相关新闻