“Хөвсгөл алтан дуулга” компанийн хувьцаа 14.97 хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 21 137 ширхэг хувьцаа арилжлаа.
Ингэснээр 7 компанийн хувьцаа өсч, 8 компанийн хувьцаа буурсан бол 3 компанийн хувьцаа тогвортой байв.
Өнөөдрийн арилжаагаар “Хөвсгөл алтан дуулга” компани хамгийн өндөр буюу 14.97 хувиар өссөн бол “Авто импекс” 12.36 хувиар, “Ремикон” 1.88 хувиар өслөө. Мөн өнөөдөр Засгийн газрын 1745 ширхэг үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр арилжиж 192 сая 371 233 төгрөгийн гүйлгээ хийлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 831.48 нэгж болж 0.09 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 429 тэрбум 94 сая 902 789 төгрөг болов.