ОУВС-тай хийж буй хэлэлцээр үр дүнтэй үргэлжилж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГОлон улсын валютын сантай хийж байгаа хэлэлцээр нээлттэй, үр дүнтэй үргэлжилж байгаа хэмээн Сангийн яам мэдэгдлээ.
Хэлэлцээрийн үр дүнгийн талаар ирэх долоо хоногт мэдээлэх юм байна.
ОУВС-гийн шинжээчдийн баг манай улсад ажиллаж буй бөгөөд хөтөлбөрийн чиглэлээрх зөвлөмжийн талаарх хэлэлцээг Засгийн газартай хийх юм.
Манай улс хамгийн сүүлд 2009 оны дөрөвдүгээр сарын сарын 1-нд зургаан сарын хугацаатай 240.9 сая ам.долларын санхүүжилт бүхий Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ.