Төвбанк арилжааны банкуудтай гэрээ байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкнаас Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг өнгөрсөн 10 дугаар сарын 25-нд шинэчлэн баталсан.
Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк , Засгийн газар, МИК болон Хас банк, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ХААН, Голомт банктай хамтран ажиллах гэрээ байгуулав.
Дээрх журам хэрэгжсэнээр Монголбанк орон сууны зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр урьдчилсан байдлаар олгох болсон.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажиллах гэрээнд заасан үүргийн дагуу ипотекийн 8 хувийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэхээр боллоо. Орон сууцны ипотекийн зээлийн шинэ журам батлагдсанаас хойш Монголбанк нь зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгож, 1646 иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэжээ.
Б.Заяа