Залуу боксчид 2017 оны Улсын аваргаа тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-13 10:16:49

Боксын спортын Монгол Улсын ууган гавъяат тамирчин, Ази тивийн хошой аварга, Хайдавын Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-ны өдөр болж 2017 оны шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн УАШТ-д хот хөдөөгийн 38 байгуулагын 247 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдсөн. 2020 оны олимпийн наадмын мөчлөг эхэлж буй 2017 оны анхны том сорилтын нэг болох тус тэмцээнд шинэ үеийн өсвөр залуу тамирчид олноор орж ирж их спортод амжилтын гараагаа эхлүүлж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

2017 оны залуучуудын улсын аваргын алтан медаль хүртсэн тамирчдыг эмэгтэй, эрэгтэй, жингийн дарааллаар танилцуулахад, Охидын 48 кг-д Б.Мөнгөнсаран /Эрдэнэт/, 51 кг-д Д.Хонгорзул /Сэлэнгэ аймаг/, 54 кг М.Энхжаргал/Алдар/, 57 кг-д М.Намуун /Эрдэнэт/, 60 кг Л.Ангараг /Дорнод/, +60 кг Х.Оюунгэрэл /Сэлэнгэ/ нар тус тус тэргүүллээ.

Харин хөвгүүдийн 49 кг-д Э.Баярсайхан  /Зүүнхараа сум/, 52 кг-д Т.Энхтөр /Баянхонгор/, 56 кг-д Б.Төгөлдөр /Ширэн бээлий/, 60 кг-д А.Хавдалмажид /Баян-Өлгий/, 64 кг Э.Шижирбаатар /Барселона/, 69 кг-д Б.Гантулга /Хөх Чоно/, 75 кг-д Х.Билэгсайхан /Хангарьд/, +75 кг-д Д.Энхманлай /Хөх Чоно/ тус тус алтан медалийн эзэд боллоо.

Тэмцээний эмэгтэй шилдэг тамирчинаар Алдар спорт хороон тамирчин СМ.М.Энхжаргал, шилдэг эрэгтэй тамирчинаар “Ширэн бээлий” клубын тамирчин Б.Төгөлдөр, шилдэг шүүгчээр МБХ-ны гурван одтой шүүгч СМ.Д.Ган-Эрдэнэ, шилдэг дасгалжуулагчаар Сэлэнгэ аймгийн "Улаан Ирвэс" клубын дасгалжуулагч МБХ-ны гурван одтой дасгалжуулагч Г.Ганхуяг нар тус тус шалгарлаа.

ЗУАШТ-д багийн дүнгээр МБХ-ны гурван одтой дасгалжуулагч Буриадын гавьяат дасгалжуулагч, СМ Г.Ганхуяг дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн "Улаан Ирвэс" клуб 34,5 оноогоор алтан медалийн болзол хангав. Мөнгөн медалийг 31 оноогоор Олон улсын боксын холбоо/AIBA/-ны нэг одтой дасгалжуулагч СМ.Б.Пүрэв-Очир дасгалжуулагчтай Орхон аймгийн "Эрдэнэт бокс" клуб, МБХ-ны гурван одтой дасгалжуулагч СМ Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Дорнод аймгийн "Талын Бүргэд" клуб хүрэл медалийн эзэд болов.

Д.Өлзий

相关新闻