Сүү, цагаан идээний үнийг ченжүүд л өсгөдөг гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-14 10:03:15

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын мал маллан амьдардаг төлчин эмэгтэйчүүдийн анхны зөвлөлгөөн болж 14 багийн төлөөлөл болсон 200 гаруй эмэгтэй оролцов. 

Мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн зах зээлд нийлүүлэх, мал аж ахуйн анхан шатны үйлдвэрлэлийг хатан хүний онч мэргэн ур ухаанаар удирдан залж яваа бүсгүйчүүд мал аж ахуйн салбарт тэр дундаа төлчин эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг хөндөж байв. Тухайлбал Мөрөн сумын 9-р багийн иргэн Д.Лхагваа “ Хөдөө орон нутагт малын түүхий эд, мах, сүүний үнэ хямд байна. Өнөөдөр хүнсний захад нэг килограмм сүү 2000 төгрөг, шар тос 11000 төгрөг байгаа боловч бид нараас тал үнээс нь хямд авдаг. Сүү, цагаан идээний үнийг малчид бус ченжүүд л өөрт ашигтайгаар нэмэгдүүлж байгаад төр засаг анхаарах хэрэгтэй”-г онцолж байлаа. Зөвлөлгөөний үеэр  төр засгаас баримталж буй бодлого шийдвэр, гэр бүлийн харилцаа, эмэгтэйчүүдийн үүрэг, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн тухай мэдээлэл зөвлөгөө өгч эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.

Мөрөн сумын хэмжээнд мал аж, ахуйн анхан шатны үйлдвэрлэл эрхэлж байгаа нийт 904 мал бүхий, малчин өрхүүдээс 574 малчин өрх тэдний гэр бүлд 1115 хүн хамрагдаж байгаагийн 470 нь малчин эмэгтэй байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻