Ирэх сарын нэгнээс литр усны үнийг 3 төгрөг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-14 10:04:54

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хөвсгөл ус,суваг” ХХК –ийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний тариф, суурь хураамжийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 28-р тогтоолоор гэр хорооллын айл өрхийн 1 литр цэвэр усыг 1 төгрөг байсныг алдагдал бууруулах зорилгоор 3 төгрөг болгон баталж ирэх сарын нэгнээс мөрдөж эхлэхээр болжээ.

Мөрөн сумын 11500 өрхийн 37000 иргэдээс гэр хороололд 10600 өрхийн 34000 иргэн буюу Мөрөн суманд амьдарч буй иргэдийн 92 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тус айл өрх, иргэдийг цэвэр усаар хангаж буй үйлчилгээний 1 литр цэвэр усны өөрийн өртөг нь 7,64 төгрөг байгаа боловч өртгийн 39 хувийг нь цэвэр усны алдагдал бууруулах татаасаар 278,8 сая төгрөгөөр санхүүжилт хийгдэж үлдсэн 3,85 төгрөг нь алдагдал болдог байна.

Энэ нь усны үнэ тарифыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж алдагдалд орж буй 3,85 төгрөгийн алдагдлын 3 төгрөгийг усны үнийг 3 төгрөг болгон нөхөж үлдсэн 0,85 төгрөгийн алдагдлыг бусад үйл ажиллагаанаас нөхөж ашиггүй боловч өртгөө нөхөж байхаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻