Цусны салбар төв стандартын орчинтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-16 09:56:49

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв Азийн хөгжлийн банк, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд 60 төрлийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, стандартад нийцсэн өрөө тасалгаатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Төслийн хүрээнд ажлын орчинг хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн стандарт шаардлагад нийцсэн материалаар хийж гүйцэтгэжээ. Тухайлбал донорыг хүлээн авах өрөө, эмчтэй ганцаарчилж уулзах өрөө, шинжилгээний өрөө, хорионы бүс, нөөцийн өрөө гэх мэтчилан  урсгал 8 өрөөг тохижуулжээ. Тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаар шинэ эс ялган авч, нэг дор 12 хүний цусыг нэгэн зэрэг авах боломжтой болж ажлын бүтээмж дээшилсэн төдийгүй цусан бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах хамгаалах боломжтой болжээ. Тус аймаг хүн ам ихтэй учраас цусны нөөцийн эрэлт хэрэгцээ их байдаг бөгөөд нийт хүн амын 0,8 хувь нь цусаа хандивладаг байна.

Аймгийн хэмжээнд 1300 орчим цусны доннортой 30 орчим хувь нь идэвхтэн донор 60 хувь нь шинэ донор байдаг тул донорын эгнээг нэмэгдүүлэх тухай стратеги төлөвлөгөөг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлж буй нь үр дүнгээ өгч байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻