Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-16 09:59:21

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас иргэдийн дунд хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой санал гомдол гарч байгаагийн улмаас 88479933 гэсэн дугаарын утсаар иргэдийн санал болон  мэдээллийг авч эхэлжээ.

Хүүхэд харах үйлчилгээг үзүүлж буй багш нарын харьцаа хандлага муу байна, хүүхдүүдэд зааж сургахаасаа илүү загнах, хүүхдүүдийг хасах тохиолдол гарч байна гэсэн гомдол эцэг эхчүүдээс ирсэн учраас тусгай утсыг ажиллуулж байгаа  бөгөөд  ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдвол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгийг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлж байлаа.

Тус  аймгийн Мөрөн суманд 12, хөдөө орон нутагт буюу бусад суманд 17 нийт 29 нэгжид хүүхэд харах үйлчилгээг явуулж 350 хүүхдүүд хамрагдаж байгаагаас 38 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻