Зохиолч Ц.Ганболдын "Цэцүүхэй" хэмээх шинэ ном мэндэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зохиолч яруу найрагч Цэвэгжавын Ганболд өөрийн "Цэцүүхэй" нэрт тууж, өгүүллэгийн шинэ номоо уншигчдын хүртээл болгон нээлтийг нь хийв.
Энэхүү ном түүний хоёр дахь бүтээл бөгөөд өмнө нь 2010 онд "Хээрийн шүүх" хэмээх номоо олны хүртээл болгож байжээ. Түүний номын нээлт Мөрөн сумын "Интер ном" номын дэлгүүрт болж аймгийн Утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид, Хөвсгөл аймгийн зохиолчид, номонд хайртай уншигч олон болон зохиолчийн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад хүрэлцэн ирж оролцлоо.
Зохиолч Ц.Ганболд нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1968 онд төрсөн бөгөөд залуу цагаасаа хойш утга зохиолд шимтэн дурласан бөгөөд богино өгүүллэг, тууж голлон бичдэг ажээ.
Б.Гантуяа