Эмч нар үдийн цай хоолны бүтээгдэхүүнд хяналт тавьдаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд эрүүл мэндтэй холбоотой хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн нэг нь иргэдийн эрүүл байхын үндэс болсон “Шүд” дэд хөтөлбөр юм.
Тус хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гарсан олон үр дүнгийн нэг нь сургуулийн эмч нар хүүхдийн Үдийн цай, хоолонд орох бүтээгдэхүүнийг сонгоход оролцдог болжээ. Өөрөөр хэлбэл цэцэрлэг буюу бага ангийн сурагчдын үдийн цай хоолонд орох бүтээгдэхүүн нь хүүхдүүдийн эрүүл мэндэд таарах эсэхэд судалгаа хийж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх чихэрлэг, давстай, тос ихтэй зэрэг бүтээгдэхүүнээс татгалзах эрхтэй гэнэ.
Мөн урьдчилан аймгийн Эрүүл мэндийн газраас сэргийлэх үзлэг, эмчилгээг Нэгдсэн эмнэлэг болон хувийн эмнэлгүүдтэй хамтран хийж, шүдийг бага наснаасаа эхлэн арчлан, угааж эрүүл байлгах тал дээр сургалт зөвлөгөөг тогтмол явуулдаг болжээ.
Б.Гантуяа