Хог хаягдлын хураамж нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-20 10:07:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын айл өрхийн хог хаягдлын хураамж 1500 төгрөг байсан бол нэг дахин нэмэгдэж 3000 төгрөг боллоо.

Мөрөн сумын хэмжээнд 10200 орчим өрх амьдардаг бөгөөд 2008 онд батлагдсан 1500 төгрөгийн хураамжийг авсаар өнөөдрийг хүрчээ.

Гэвч шатахууны үнэ нэмэгдэж, ажилчдын цалин, машины тоног төхөөрөмж, ажилчдын нормын хувцас зэрэг бүх зүйлийн зардал өссөн учраас алдагдалд орж байгаа тул Мөрөн сумын 14 багийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хог хаягдлын хураамжийг 3000 төгрөг болгон баталлаа.

Б.Гантуяа 

相关新闻