Өмнөговийн гэрэл зурагчид ном бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 12:35:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт гэрэл зурагчид өөрсдийн бүтээлээр "Говь" нэртэй ном бүтээн иргэддээ өргөн барилаа.

Тус аймгийн гэрэл зураг сонирхогч залуус "Нүүдэл гэрэл зургийн сан"-г байгуулан гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд тэд 38 удаагийн аялал зохион байгуулан, 20 мянган километр замыг туулан Өмнөговь аймгийнхаа байгалийн үзэсгэлэн, ховор амьтад зэргийг гэрэл зургийн хальснаа буулгасан ажээ. Ийнхүү тэд гурван жилийнхээ хөдөлмөрийг шингээн есөн гэрэл зурагчны 100 гаруй бүтээл орсон анхны номоо хэвлүүлэн гаргалаа. Тус номыг бүтээхэд аймгийн ЗДТГ хамтран ажилласан байна.

Д.Мишигсүрэн

相关新闻