ОХУ-тай хийсэн худалдаа 58.8 хувиар  өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-21 18:23:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн  сарын гүйцэтгэлээр 705.7 сая ам.долларт хүрсэн хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Ингэснээр гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2015 оны мөн үеэс 33.6 хувиар буюу 177.4 сая ам.доллараар өсчээ.  Тодруулбал экспорт 30.2 хувиар буюу 99.4 сая ам.доллараар, импорт 39.2 хувиар буюу 78.0 сая ам.доллараар  өссөн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 151.4 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл  өнгөрөгч сард 165.3 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 27.9 сая ам.доллараар өссөн байна.

Нийт бараа эргэлтийн 68 хувийн худалдааг БНХАУ улстай, 11.9 хувийн худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 36.1 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 58.8 хувиар  өсчээ.

 Б.Заяа

相关新闻