"АПУ” ХК ногдол ашиг тараана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 741.6 сая төгрөгийг ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, тус компани нэгж хувьцаандаа нэг төгрөгийн ашиг хуваарилахаар болсон байна. Тус компанийн ТУЗ-өөс өнгөрсөн оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргажээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор болсон байна.
Б.Туул