Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Буриад Улсад айлчлаад иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-23 22:33:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевичийн урилгаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Буриад Улсад ажлын айлчлал хийжээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Сэлэнгэ аймаг талаас аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Ганболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд нар оролцсон байна. Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болсон уг уулзалтанд Буриад Улсын талаас Буриадын Ардын Хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич, Буриад Улсын Ардын Хурлын даргын орлогч дарга Ирильдеев Вячеслав Германович болон Буриад улсын Ардын Хурлын төлөөлөгч Цыремпилов Валерий Жамсуевич, Галсанов Ким Жапович, Аюшеев Виктор Васильевич, Пашинский Сергей Георгиевич нар оролцжээ. Тус уулзалтанд хоёр орны уламжлалт сайн хөршийн харилцааг цаашид хөгжүүлэх, өргөжүүлэх талаар ярилцсан байна.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын айлчлалын бүрэлдэхүүнийг уулзалтын дараа Улаан-Үүд хотын Спортын ордон, Н.С.Семешкогийн нэрэмжит Улсын төв эмнэлэг, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр “Бурятмяспром”-оор зочлуулж Буриад Улсын үйлдвэрлэлд нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэт техник технологийн дэвшил болон үйл ажиллагааг үзүүлж сонирхуулсан байна.

Ч.Отгонцэцэг

相关新闻