Ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилж аваргалсан иргэдэд аймгийн аваргын шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-23 22:35:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Алтан унжлагат хэмээх Тахиа жилийн сар шинийн баярын босгон дээр Сэлэнгэ аймгийн шилдэг тэргүүний сайчуудад аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нар төрийн дээд одон медалиуд болон салбарын тэргүүний цол тэмдгүүдийг гардуулах ажиллагаа өнөөдөр буюу 23-ны өдөр  Сэлэнгийн Долгио чуулгын байранд боллоо.

Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор Сэлэнгэ аймгийн УБТЗ нийгэмлэгийн Сүхбаатар депогийн ахмад ажилтан Д.Цогтбаатар, Алтан гадас одонгоор Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь газрын дарга Б.Энхбат, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, "Талхун арал" ХХК-ийн захирал Ч.Наранцогт, тус сумын өндөр настан Б.Цэрэннадмид, Б.Сайндаа, Ж.Цогбадрах, Д.Пүрэвсүрэн, УБТЗ нийгэмлэгийн Сүхбаатар зангилгааны заалны зохион байгуулагч Ж.Хишигням, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн ахмад ажилтан Л.Ганбаатар, Төрийн албаны тэргүүний ажилтнаар Сүхбаатар сумын ЗДТГ-ын даргаар 11 жил үр бүтээлтэй ажилласан Д.Энхзаяа, Төрийн захиргааны аварга ажилтнаар Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Мандах, Соёл, урлагийн салбарын аварга ажилтнаар Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын хөгжмийн багш Ж.Дашдаваа шалгарлаа.

Аялал жуулчлалын салбарын аварга ажилтнаар “Эрчин” ХХК-ийн захирал Б.Дамдинпүрэв, Санхүү, эдийн засгийн салбарын аварга ажилтнаар Аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Г.Оюунцэцэг, Зам тээврийн салбарын аварга ажилтнаар “Тогоон чулуу” ХХК-ийн жолооч М.Энхболд, Эрчим хүчний салбарын аварга ажилтнаар “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын зуухны машинч Д.Гинжбаатар, Жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, жижиг бизнес эрхлэх замаар хамгийн олон ажлын байр бий болгож, тогтвортой хадгалсан 2016 оны “Шилдэг иргэн”-ээр Сүхбаатар сумын иргэн И.Нямдаваа нар тус тус шалгарч хөдөлмөр, амжилт бүтээлээ төрийнхөө сүлдэн дор үнэлүүлэн шагнууллаа.

Аваргуудын шагналыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар гардуулан өгөв.

Ч.Отгонцэцэг

相关新闻