Монголбанк, Хятадын Ардын Банк хоорондын своп хэлцэл 2020 он хүртэл үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар/МОНЦАМЭ/.Монголбанк, Хятадын Ардын Банк төгрөг, юанийн своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрсэн талаараа мэдээллээ.
Дээрх хэлэлцээрийг энэ сарын 22-ны өдөр Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын банкны Дэд ерөнхийлөгч Ий Ганг хийж баталгаажуулсан байна.
Хэлэлцээрийг хийснээр энэ онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл үргэлжлэхээр боллоо. Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хоёр тал ижил ойлголттой байгаагаа илэрхийлсэн байна.
Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.
Б.Заяа